Аймгийн ЭМГ-аас сүүлийн 24 цагт 1455 хүнд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээг хийж, халдварын голомтот бүс нутгаас зөөвөрлөгдөн ирсэн болон түүний ойр, дам хавьтлаас 44 тохиолдол илрүүлжээ.
Дорноговь аймагт энэ онд өссөн дүнгээр корона вирусний 632 тохиолдол батлагдаад байна. Корона вирусний халдвар авсан 41 хүн эдгэрч, гэрийн хяналтад шилжжээ.