Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ах, дүү гурван партизаны эд зүйлсийг Нэгдсэн музейн сан хөмрөгт хандивлажээ

Булган аймгийн Хутагндөр сумын харьяат, ардын хувьсгалын ах, дүү гурван партизаны хэрэглэж явсан зарим эд зүйлсийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн сан хөмрөгт хандивлажээ.
Жамаа Гэлэнгийн үр сад болох Зэнэмидэр, Рагчаа, Ойдов нар нь анч, малчин, хилийн харуулч хийж явсан байна. Ах дүү гурав ардын хувьсгалын ялалтад оролцож явсан партизан цэргүүд гэдгээрээ түүхэнд үүрэг гүйцэтгэж явсан алдартнууд юм. Иймээс тэдний зураг, эдэлж хэрэглэж явсан эд, хөөрөг даалин, төрийн одон медалиуд, бусад зүйлсийг ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үр сад нь ийн өвөг дээдсийнхээ дурсгалыг мөнхжүүлжээ. Энэхүү үйл ажиллагааг ах дүү гурван партизаны үр сад болох Г.Батбаяр, Р.Болдхуяг нар санаачилж, Жамаа Гэлэнгийн хүү Ойдов партизаны том хүү Рагчаа багшийн 2-р хүү Ганхуяг  хүндэтгэн оролцжээ. 




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ