Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нийгмийн салбарын зарим хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явцтай танилцлаа.
Тус аймагт хүүхдийн “Жаргалант” зуслан, "Ахмадын өргөө”- ний барилга барьж байгаа. Хүүхдийн “Жаргалант” хүүхдийн зуслан, хотхоныг барих ажлыг “Эрдэнэс эко үүр“ гүйцэтгэж, захиргаа аж ахуй, хоолны газрын барилгын угсралтын суурийн ажлыг хийж дууссан байна. Уг зуслангийн барилга байгууламжийг шинээр барихад 1,2 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.
Булган сумын төвд барьж байгаа “Ахмадын өргөө”-ний барилгын ажил 80 гаруй хувьтай дуусах шатандаа орсон байна. Уг барилгыг Улаанбаатар хотын “Манхан уст” ХХК 1,2 тэрбум төгрөгийн төсвөөр гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 8 дугаар сарын 1-нд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ:
- Бүтээн байгуулалтын ажлыг дулааны улиралд технологийн шаардлагын дагуу чанартай гүйцэтгэх, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудлыг шуурхай тавьж хамтран ажиллах нь чухал байна. Хөрөнгө оруулалтын батлагдсан төсвийг цаг тухайд нь шийдвэрлэж ажиллана гэдгээ илэрхийллээ.