Туркийн Хамтын ажиллагааны зохицуулах агентлагт /ТИКА/-аас Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хүүхдийн цэцэрлэгт тоног төхөөрөмж, хатуу зөөлөн эдлэл хандивлав.
Хандивын нийт төсөвт өртөг нь 80 сая төгрөг бөгөөд гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, бүх ангийн /5 бүлэг/ ор, матрас, хөнжил, сандал, ширээ, номын шүүгээ зэрэг хатуу, зөөлөн эдлэлүүд багтжээ.
Алтанцөгц сумын хүүхдийн цэцэрлэгт 125 хүүхэд хүмүүждэг. Цэцэрлэгийн удирдлага "ТИКА" олон улсын байгууллагад төсөл бичиж, ийнхүү шаардлагатай эд зүйлсээ шийдвэрлүүлсэн байна.