Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штаб коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн 16.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Аймгийн Эрүүл мэндийн газрын халдвах судлаач мэргэжилтэн С.Ариунаа:
- Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд халдварын таван тохиолдол нэмэгдлээ. Булган суманд халдварын дөрвөн тохиолдол нэмэгдэж 84 боллоо. Бүрэгхангай суманд нэг, Бүрэгхангай суманд зургаан тохиолдол батлагдлаа. Булган сумын халдварын нэмэгдсэн тохиолдлын хувьд хяналтад байсан харьцагчдаас халдвар илэрсэн. Тус сумын малчны хорооны голомтоос гурван тохиолдол, аймгийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой голомтын харьцагчдаас нэг тохиолдол батлагдсан. Аймгийн хэмжээнд эмчлүүлж байгаа 44 иргэн байна. Үүнээс Булган суманд 43, Бүрэгхангай суманд нэг байна. Булган сумын нэг иргэний биеийн байдал нэн хүнд, бусад нь хөнгөн байна гэж мэдээллээ.
Орхон аймгийн БОЭТ-д PCR шинжилгээнд 215 иргэний сорьцыг хүргүүлснээс дөрөв тохиолдол батлагдсан байна. Зарим шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж. Мөн өнөөдөр 76 хүний шинжилгээ дахин хүргүүлсэн талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.