Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахалтай тэмцэх ажилд дэмжлэг болгож Баян-Өлгий аймагт хувиасаа 75 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хувцас, хамгаалах хэрэгсэл хандивлалаа.
Тусламжийн барааг УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос нар аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Д.Бауыржанд хүлээлгэн өгөв.
Тусламжийн багцад хамгаалалтын малгай 6 мянган ширхэг, нүдний шил 4500, нөмрөг 6 мянга, нэг удаагийн малгай 5 мянга, амны хаалт 31 мянга, улавч 20 мянга, гутлын уут 2800 ширхэг багтсан байна.