Улаанбаатар хотоос энэ сарын 25-26-нд шилжих шөнө Зүүнхангай сумын Далантүрүү постоор нэвтэрсэн ачаа тээврийн жолооч 4 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймд сэжигтэй тохиолдлоор бүртгэн Цагдаагийн газрын хамгаалалтад авч Улаангомд ирээд байна. Тухайн иргэдийн шинжилгээний сорьцыг өнөөдөртөө PCR-аар баталгаажуулах аж.
“Эрсдэлтэй бүсээс ирж байгаа иргэн бүр ухамсартай байж, дэглэмээ сахицгаая. Халдварын нууц үе гэж байдаг тул тайвширч алгуурлалгүй хамтдаа хичээцгээе” хэмээн аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.