Сэлэнгэ аймгийн тариаланчидцар тахлын нөхцөл байдлынулмаас өнөөдөр цахимаар зөвлөлдлөө. Зөвлөгөөн 2021 оны хаврын тариалалтад баримтлах бодлого чиглэл, зөвлөмж, цаашид баримтлах бодлого зорилгын дор боллоо. Жил бүр Сэлэнгэ аймгийн тариаланчид зөвлөлдөж хаврын тариалалтын хугацаагаа товлож, тухайн жилийн цаг уурын нөхцөл байдалд хэрхэн тохируулж тариалалтаа явуулахаа хэлэлцдэг уламжлалтай. Энэ удаагийн зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог албан ёсоор нээлээ.
Зөвлөгөөндтус аймгийн17 сумын тариаланчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл 150 гаруй хүноролцлоо.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн тухайд Дархан-Уул аймгаас хараат болчихоод байгаа бөгөөд энэ нь цаг хугацаатай уралдан, шуурхай явуулах шаардлагатай тариалалтын бэлтгэл ажилд асар их төвөг, чирэгдэл учруулж байгаа талаар тариаланчид өгүүлж байв. Тухайлбал төмсний болоод улаанбуудайн тариалах үр, сум хооронд явахад Дарханаар дамжин өнгөрдөг, хүнс, шатахуун, сэлбэг хэрэгсэл гэх мэт бүхий зүйлс энд байгаа аж. Иймээс хаврын тариалалтын өмнөх, бэлтгэл ажлаа хангахад үлдсэн цөөхөн хэд хоногийг үр дүнтэй, шуурхай байлгаж өгөхийг тариаланчид хүслээ. Гүйцэтгэж буй нийт ажлын 80 хувь нь бэлтгэл ажил байдаг бөгөөд гүйцэтгэл нь ердөө 20 хувьд байж тухайн ажил 100 хувь чанартай, үр дүнтэй гардаг хэмээн үздэг байна. Энэ удаагийн тариаланчдын зөвлөгөөний бас нэгэн хөндсөн асуудал бол малчид, тариаланчдын хоорондын зөрчил буурахгүй, улам бүр ихэсч байгааг дурдлаа. Тодруулбал малчид тариалангийн талбайд малаа оруулахаас гадна, өөрсдөө машинаар чөлөөтэй явдаг байна. Энэ нь элдэнш явахад сөргөөр нөхөөлөхөөс гадна замбараагүй гарсан машины мөр ажил явуулахад сөргөөр нөлөөлдөг гэнэ. Малаа оруулсан малчдад ямар нэгэн торгууль шийтгэвэр оноодоггүй аж. Энэ нь тус аймагт тариалангийн хууль хэрэгжихгүй байгааг харуулж байгаагийн тод жишээ гэв. Иймээс Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг юм бол энэ асуудлыг анхаарч ажиллахыг тариаланчид шаардаж байв.
Энэ үеэр аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөрөөс тодруулга авснаа хүргэе.
-Өнөөдөр болж буй зөвлөгөөнөөр ямар асуудлыг голлон хэлэлцэв. Анхаарах ямар асуудал байгаа талаар?
-Цаг үеийн нөхцөл байдлын улмаас бид бүхэн шинжлэх ухааны дэвшилтэт технологи цахим орчныг ашиглан тариаланчдын зөвлөгөөнөө хийлээ. Зөвлөгөөнөөр ХХААХҮЯ, ХАА-г дэмжих сан, Ургамал газар тариалангийн хүрээлэн зэрэг холбогдох газруудынхаа мэдээллийг хүргэлээ. Тариаланчид маань цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг тодорхой хэмжээгээр авсан байх. Тариаланчид урам зориг дүүрэн, хариуцлагатай оролцлоо. 150-иад хүн оролцсон. Энэ хавар тариалалтын өмнө хангай дэлхий хураа хайрласан нь тариаланчдад маш их урам зориг өглөө. Бид энэ цар тахлын хөл хорионы үед ямар нэгэн чирэгдэл үүсгэхгүйгээр, аль болох хурдан шуурхай, түргэн хаврын тариалалтаа зохион байгуулан ажиллана. Иймээс энэ байдлыг бид аймгийнхаа Онцгой комисст уламжилж, сумдын ОК-т үүрэг чиглэл өгч, хамтын уялдаагаа сайжруулж, хурдан шуурхай зохион байгуулна.
-Тариаланчдад үзүүлэх дэмжлэг бий юу?
-Тариаланчид ХАА-г дэмжих сантай гэрээ хийнэ. Сангийн бүх салбараар хийнэ. Мөн Хөтөл салбар дээр ажлын хэсэг ирсэн ажиллаж байна. Улаанбаатар хотод бас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулаад газар дээр нь гэрээ хийж болох боломж бүрдэж байгаа. Бид аль болох хурдан шуурхай хүрч ажиллах тал дээр анхаарч байгаа.
-Аймгийн хэмжээнд тарих үрийн хүрэлцээ хангалттай бий юу?
-Үрийн хүрэлцээ хангамж бололцоотой. Бидэнд энэ жил 23 мянган тонн үр хэрэгтэй байгаа. Аймагт 18.0 мянган тонн үр бий. Бусад ААН-үүдэд 18 мянган тонн үр байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас үрийн шинэчлэлийг хийх зорилгоор 10 мянган тонн үрийг оруулж ирсэн. Дээр нь манай ААН-үүд өөрсдөө нөөцөлсөн 3000 тонн үрийн будаа байгаа. Мөн ХАА-г дэмжих сангийн Сэлэнгэ болон Хөтөл дэх салбарууд дээр 4000 тонн үр байна. Эндээс харахад үр бол хангалттай бий. Энэ жил Монгол Улсын засгийн газар, ХХААХҮЯ төмс, хүнсний ногоо тариалагч иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор 11 нэр төрлийн үрийг хүргэж байгаа. Энэ маань удахгүй хурдан шуурхай хүргэгдээд гэрээгээ хийгээд явна. Тендерийн үйл ажиллагаа одоо дуусч байгаа. Мөн Сайхан сумын Хөтөл дэх ХАА-г дэмжих сан дээр ОХУ-аас оруулж ирсэн будаа байгаа. Үүнийг хурдан шуурхай тээвэрлэх ажлыг зохион байгуулах, тээврийн жолооч нарыг тэнд буулгахгүй, хооронд нь хавьтал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулна. Эдгээр ажлыг маш хурдан шуурхай хийхийг аймгийн ОК-т уламжилж шийдвэрлүүлэх тал дээр анхаарна.
-Техникийн шинэчлэлтээ хэрхэн амжуулж байна?
-Техник шинэчлэлийг ХААН банкаар дамжуулаад ХАА-г дэмжих сангаас хийнэ. ХААН банк сумд дахь салбарууддаа техникийн шинэчлэл хийх аж ахуйн нэгжүүдийг өгсөн судалгааг судалж үзээд, хангасан ААН-д ОХУ-аас оруулж ирж байгаа техникүүдийг өгөх боломж бүрдэж байгаа. Одоо амжвал тариалалтаас өмнө оруулж ирэхээр ярьж байна. Мөн цаашдаа Польш улсаас хөнгөлөлттэй зээлээр хадлангийн болон төмс, хүнсний ногооны техник, тоног төхөөрөмж оруулж ирэхээр ХХААХҮЯ-наас санал хүсэлт аваад гэрээ хийгээд явж байгаа.