Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Батчулууны ярьсан "онигоо”-г нарийвчлан шалгаж, хэрэг бүртгэл нээх саналыг прокуророос гаргажээ


Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн цахим сүлжээгээр "Никитон" хамтлагчийн дуучин Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нарын ёс зүйгүй зүйлийн талаар инээлдэж ярьсан бичлэг шуугиан тариад байсан.
Тодруулбал, дуучин Б.Батчулуун найздаа тохиолдсон эмэгтэй хүнийг хүчирхийлсэн байж болзошгүй үйл явдлыг онигоо болгон ярьж, түүнийг нь С.Сэрчмаа лайв хийж, хүчирхийллийг өөгшүүлэн инээж байгаа бичлэг түгсэн нь олон нийтийг бухимдуулаад байгаа юм. Үүний дараа тэдэнтэй хамтран ажилладаг байгууллагууд гэрээгээ цуцлах болсон талаар мэдэгдээд байгаа бөгөөд олны танил хүмүүс ч дургүйцсэн байр сууриа илэрхийлсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас уг бичлэг, мэдээллийн мөрөөр "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулууныг шалгаж эхэлсэн юм.
Харин энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгаад хэргийг хаах санал гаргасан ч прокурорын байгууллага хаахаас татгалзжээ. Энэхүү хэрэг нь Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн амралтын газарт болсон тул хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан шалгаж байгаа аж. Тодруулбал, хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дахь хэсэгт заасан "Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа, эсэхийг тогтоох шаардлагатай бол үзлэг хийх, шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах" зэрэг мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзээд нэмж шалгуулахаар болсон байна.
iSee.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ