Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"COVID-19 ERSDEL": Xавьтлын мэдээллийг илгээнэ

Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж байгаа "COVID-19 ERSDEL" системийг монголчууд ашиглаж эхлэх нь. УОК-оос монгол болон англи хэл дээр ашиглах боломжийг  “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүлжээ. Энэ дагуу өнөөдөр Монгол Улсын иргэн бүрийн ухаалаг гар утсанд Google болон Apple компаниас мэдэгдэл очих юм. Харин иргэд утсандаа татахад болно.

"COVID-19 ERSDEL" систем нь коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэгтэй.

Энэ талаар Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн “Системийг суулгаж утасны Bluetooth холболтыг асааснаар тантай ойр байгаа хүмүүсийн ухаалаг утастай нууц код солилцоно. Ингэхдээ хувь хүний мэдээллийг цуглуулахгүй, дамжуулахгүй. Системийг идэвхижүүлснээр гар утсанд өдөр бүр тоо болон үсэгнээс бүрдсэн дахин давтагдашгүй санамсаргүй нууцлал бүхий код үүснэ. Ингэснээр удаан хугацаанд ойр байсан хүмүүсийн гар утастай нууцлал бүхий кодыг харилцан солилцдог.
Хэрэв шинжилгээний хариу эерэг гарсан бол www.eruul.gerege.mn системээс найман орон бүхий тоо мессеж гар утсанд очино. Тэр кодыг COVID-19 ERSDEL системд оруулснаар сүүлийн 14 хоногт ойр байсан хүмүүст эрсдэл үүссэн, хавьтал болсон талаарх мэдээллийг илгээнэ” гэсэн мэдээллийг өглөө.
Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд очих найман орон тоо мессежийг шинжилгээний хариу гарснаас хойш дөрвөн цагийн дотор халдвар авсан иргэний гар утсанд илгээх юм байна. Харин мессежээр ирсэн найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодоо COVID-19 ERSDEL системд  24 цагийн дотор буюу аль болох хурдан хугацаанд оруулж хүмүүст сэрэмжлүүлэг илгээх хэрэгтэй.
COVID-19 ERSDEL систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг учраас гар утасны Bluetooth заавал асаалттай байх ёстой. Bluetooth  асаалттай байснаар гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй бөгөөд иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй. Мөн дата унахгүй юм байна. Харин iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсвэл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой. Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинa
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ