
Тухайлбал, АН-аас дөрөвдүгээр сарын эхээр "цаасан” болон "цахим” сонгуулиар намын даргаа батламжлах Их хурлыг хууль дүрэм зөрчин хоёр талд хийсэн байдаг. Тухайн үед улсын даяар гамшгийн улбар шар түвшинд шилжиж, тав болон түүнээс дээш хүн нэг дор цугларахгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Гэвч намынхаа "Цаасан” гэх тодотголтой О.Цогтгэрэлийг АН-ын даргад батламжлах их хуралдааныг Ц.Тувааны баг энэ сарын 3-нд "Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулсан.

Иргэн бүр халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байхад ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн олон хүнийг нэр дор цуглуулан, улстөрийн бохир ажиллагаандаа татан оролцуулсан Ц.Туваан ба УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарыг хариуцлага хүлээх ёстой гэж Увс аймгийнхан үзэж байна. Энэ талаарх сэтгэгдлээ Увс аймгийн иргэд цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлж эхэлжээ.
