Сүүлийн 24 цагийн хугацаанд Дорноговь аймагт коронавирусний 11 тохиолдол шинээр бүртгэгдсэнийг ЭМЯ-ны дөрөвдүгээр сарын 01-ний мэдээлэлд дурдлаа.
Өмнө нь 37 тохиолдол бүртгэгдээд байсан бол 11-ээр нэмэгдэж байна. Халдварын тархалт Улаанбаатараас орон нутаг руу ирсэн иргэнээс үүдэлтэй гэж албаныхан үзэж буй. Үүнтэй холбогдуулан Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэж мэдээлэх болно.