Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Прокурорын газраас 230 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Энэ оны 3 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын байгууллага 230 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс Нийслэл, дүүргийн прокурорын газрууд нийт 130 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Дээрх хугацаанд прокуророос эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 84 гомдол, 73 хүсэлтийг шийдвэрлэсэн бол  тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 299 даалгавар бичгээр өгсөн байна.Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл хүргүүлсэн.Харин зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 5 прокурорын шаардлага бичжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ