Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгор аймагт КОВИД-19 халдварын нэг тохиолдол батлагджээ


Баянхонгор аймагт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Баянхонгор аймагт 20 иргэн нэвтэрсэн бөгөөд “Сэмжид Хужирт” рашаан сувиллаар үйлчлүүлсэн 5 иргэн үүнд багтаж байгаа юм. Тус сумаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд шууд шилжүүлж шинжилгээг Улаанбаатар хот руу явуулаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр 14:00 цагт шинжилгээний хариу гарч "Сэмжид Хужирт" сувилалд амарсан нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж манай аймаг улбар шар түвшин рүү шилжлээ.
Аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
Мөн төрийн болон үйлчилгээний байгууллагуудыг тусгай цагийн горимд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв." хэмээн мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ