Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүүхдийн эмнэлгийн дотоод орчны тохижилт хангалтгүй байна

Ховд аймгийн Засаг даргынорлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын баг өнөөдөр хүүхдийн шинэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ховд аймагт өнгөрсөн ондулсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 ортой “Хүүхдийн эмнэлэг” барьж,М ашиглалтад оруулсан.

Тус эмнэлгийн барилгын дотоод заслын ажлыгэнэ сард дуусгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болжээ.

Одоогоор тус эмнэлгийн нэг давхарт “Эрүүл мэндийг дэмжих төв” үйл ажиллагаа явуулж байна.Энд иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулах үйлчилгээг цогц байдлаар үзүүлж буй.

Эрүүл мэндийн яамнаас тус төвд нийт 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий оношилгооны аппарат, техник тоног төхөөрөмж шийдвэрлэж өгчээ.

Тодруулбал, рентген, тархины, судасны, зүрхний ачаалалтай цахилгаан бичлэгийн, шүд, чих, хамар хоолойн оношилгооны зэрэг 32 нэр төрлийн аппарат, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулж, иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт цогц байдлаар хамруулан ажиллаж байна.

Цаашид тус эмнэлгийн нэг болон 2-4 давхарт хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх аж.

Энэ сард багтаан Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийг шинэ эмнэлгийн байр луу нүүлгэж, үзлэг, эмчилгээг нэг дороос үзүүлэхээр төлөвлөжээ. 

Одоогоор эмч ажилтнуудын суух ширээ, сандал, хүүхэд багачуудын хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээ хангалт муу зэрэг тохижилтын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учирч байгаа гэж холбогдох мэргэжилтнүүд онцоллоо.    

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ