Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жефф Безосын амьдралын долоон дүрэм


НЬЮ-ЙОРК. /TASS/. Цар тахлын үеэр “Amazon” компанийн хувьцаа огцом өсжээ. Ж.Безос олон жил дарааллан тэрбумтнуудыг ардаа орхисон юм. Тийнүү “Bloomberg” агентлаг түүнийг “Forbes”-н жагсаалтын түүхэн дэх хамгийн баян хүнээр нэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор Жефф Безосын энгийн бөгөөд ойлгомжтой амьдралын дүрмүүдтэй танилцая.
 
Нэгдүгээр  дүрэм. Хоосноос эхлэхээс бүү ай 
Гучин настай Жефф Безос алдах зүйлтэй нэгэн байжээ. “Wall Street”-н янз бүрийн компаниудад хэдэн жил ажилласан Ж.Безос “D.E.Shaw & Co.” компанийн дэд ерөнхийлөгч болтлоо тушаал дэвшиж чадсан байна. Гэсэн ч түүнд тогтвортой байдал хангалтгүй санагджээ. Принстоны “IT”-гийн факультетийн төгсөгч Ж.Безос интернетийн хэрэглээ гайхалтай хурдаар нэмэгдэж байгааг анзаарчээ. Тийнхүү шилдэг менежерийн суудал дээр сууснаараа ямар нэгэн чухал зүйлийг алдаж байгаагаа  анзаарсан байна. 
Ж.Безос 1994 онд даргадаа хандан албан тушаалаасаа чөлөөлөгдөж, интернет номын дэлгүүр нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Эрсдэлтэй гэдгийг нь ойлгож байсан ч Ж.Безос эцсийн шийдвэрээ гаргажээ. Мөрөөдлөө биелүүлж чадаагүйдээ харамсаж суугаа 80 настай өвгөнөөр өөрийгөө төсөөлөх үедээ Ж.Безос энэ шийдвэрээ гаргасан тухайгаа хожим нь дурсан ярьж байжээ. Тэгэж л “Amazon.” цахим дэлгүүр байгуулагдсан юм.
 
Хоёрдугаар дүрэм. Бүтэлгүйтэл, шүүмжлэлээс бүү ай. 
Бизнесийн нэгэн нэртэй шинжээч 1997 онд "Амазон.Труп" хэмээн нэрлэсэн тайланг гаргажээ. Тэрбээр онлайн дэлгүүрээ хэдийн ажиллуулж эхэлсэн Безосын 125-хан ажилтантай, залуу бизнест дүн шинжилгээ хийв. 
Тус шинжээчийн Ж.Безосын гарааны бизнесийг нь шарилтай зүйрлэсэн нь сэтгүүлчдэд таалагдаж, хэвлэл мэдээлэлд энэ талаар асар хурдан тархаж, компанийн ажилтнууд илт гуниглах болжээ.
Энэ үед бүх ажилтнаа цуглуулаад Ж.Безос ийнхүү хэлдэг байжээ.
 
 
 
“Өрсөлдөгчдөөсөө бус үйлчлүүлэгчдээсээ ай. Учир нь өрсөлдөгчид биш үйлчлүүлэгчид бидэнд мөнгө өгнө шүү дээ”
 
 
 
Гуравдугаар дүрэм. Өрсөлдөгчийнхөө талаар бүү бод 
Энэ дүрмийг Ж.Безос байнга баримталсаар иржээ.
Амжилтанд ганцхан томъёо гэж байхгүйг тэрбээр хүлээн зөвшөөрч байв. Өглөө шүршүүрт орох үеэр өрсөлдөгчөө яаж ялах тухайгаа эргэцүүлдэг сайн бизнес эрхлэгчид бий. Гэсэн ч түүнд өрсөлдөгчид бус үйлчлүүлэгчдийнхээ талаар бодох нь илүү амар байдаг аж. Үйлчилгээгээ хэрхэн сайжруулах уу? Шинэ хэрэглэгчдэд юу санал болгох уу? гэх мэтчилэн.
 
Дөрөвдүгээр дүрэм. Гэрлэлт тогтвортой байх нь сайн зүйл. 
Гурван жилийн өмнө энэ дүрэм өөрөөр сонсогдох байлаа. Гэсэн ч Ж.Безос 25 жил хамт амьдарсан гэргий Маккензи Безосоос 2019 онд салжээ. Гэсэн ч тэрбээр амьдралын ханиа сонгохдоо няхуур хандсан гэдгээ мэдэгдэж байсан аж. Түүнд хэрхэн урам зориг өгөхийг мэддэг, бүтээлч, ухаалаг эмэгтэй хэрэгтэй байжээ.
Хосууд салсны дараа Маккензи Безост компанийн хувьцааны 4 хувь нь ноогдож, дэлхийн хамгийн баян эмэгтэй болсон юм.
 
Тавдугаар дүрэм. Технологид дуртай бай. 
Хүүхэд ахуй насандаа Жефф Безос өвөөгийнхөө ферм дээр өдрийг өнгөрүүлдэг байжээ. Тэнд тэрбээр хүнд ачааг техник ашиглан зөөвөрлөх дуртай байв. Тийнхүү хуучирсан салхин тээрэм, өвсний машиныг засаад сэлбэчихдэг байсан аж. Түүнчлэн гэртээ тэрбээр өрөөндөө зориулагдсан дохиолол зохион бүтээж байсан аж. Ж.Безос үргэлж зохион бүтээх дуртай байснаа дурсан ярьдаг.
 
Зургадугаар дүрэм. Хүн дуурайж байгаадаа буруутгагдахаас бүү ай. 
Жефф Безос, Илон Маск нарын сөргөлдөөн хэвлэлийнхний анхаарлыг байнга л татдаг аж. Тэдний харилцаа анхнаасаа л дулаан уур амьсгалтай байсангүй.
Тухайлбал хамгийн сүүлд гэхэд жолоочгүй автомашин бүтээдэг “Zoox” компанийг худалдан авах тухай Ж.Безос гэрээ байгуулсныг нь Илон Маск шоолжээ. “Ж.Безос даган дуурайгч” хэмээн тэрбээр “Твиттер” хуудастаа бичсэн байна.
Түүнчлэн тэрбээр агаар сансрын "Blue Origin” компанийн тухай мэдэгдэл хийх үед нь хүн дуурайдаг хэмээн Ж.Безосоор тохуурхаж байсан удаатай аж. Учир нь Илон Маск ч мөн тус компанитай ижил маягийн төсөл хэрэгжүүлдэг аж.
Гэвч И.Маскын  шинэ төслүүдийнх нь талаарх бодол Ж.Безост огт хамааралгүй байдаг нь олны анхаарлыг татжээ.
 
Долдугаар дүрэм. Энгийн байж, сайн унтаж амраарай. 
Жефф Безос өдөрт найман цаг л унтдаг гэнэ. Өөрт нь хор хохирол учруулна гэж үздэг учир тэрбээр хэтэрхий олон төрлийн даалгавар гүйцэтгэх дургүй. Ж.Безос гэр бүлийхэнтэйгээ цагийг өнгөрүүлж байгаа үедээ илгээмж шалгах, хүнтэй ярих зэрэгт сатаардаггүй аж.
“Би орой эрт унтаж, өглөө эрт босдог. Өглөөний цайгаа хүүхдүүдтэйгээ хамт уух дуртай” гэж Ж.Безос ярьжээ.
Тэрбээр хошигнох дуртай нэгэн бөгөөд ажил амьдралдаа ч хөгжилтэй хором мөчийг хослуулахаа мартдаггүй аж.
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ