БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргаад буй. Тэгвэл энэ асуудал одоогоор шийдэгдээгүй бөгөөд УОК, Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ гэж ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр "Энэ асуудал одоогийн байдлаар шийдэгдээгүй байна. УОК-оос хичээл эхлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулахад 60 хувь нь танхимаар хичээллэхийг зөвшөөрсөн бол 40 хувь нь зөвшөөрөөгүй. Хэрэв 3 сараас хичээл эхлүүлэхээр болвол бид урьдчилан бэлтгэл ажлаа хангаж, мэдээллэх болно" гэлээ.