Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨВӨР МОНГОЛ ХӨГШНӨӨС АР МОНГОЛЧУУДАД ҮЛДЭЭСЭН НУЛИМСТАЙ ЗАХИАС!!!


Хэдэн жилийн өмнө дөө. Төрийн албан хаагч нэг залуу Хөх хотод очоод явж байхад нэгэн үзэмчин хөгшин их л аминчлан захисан гэдэг юм:
“Монгол Улсад очоод ард түмэнд миний захиасыг уламжлаарай. хятад улс 20-иод жилийн өмнөөс малчид малынхаа тэжээлийг өөрсдөө тариалдаг болгож хэсэг хэсэгхэн газрыг хашиж өмчлүүлсэн юм. Малчид нүүдэллэхээ больж тэр газартаа тэжээлээ тариалж суудаг боллоо.
Фермерийн аж ахуйтай болох малчдад зээл олгож байна гээд малчид газраа хашаа байшинтайгаа барьцаанд тавиад монгол малаа үгүй хийж сүү ихтэй үүлдрийн үхэр авцгаасныхаа зээлийг сүүгээ худалдаж төлөх юм болсон. гэтэл хятадын сүүний үйлдвэрүүд урд зүгээсээ сүүгээ авцгаагаад бидний саасан сүүг хэрэглэх хүн олдоогүй. нөгөө их сүүтэй үнээнүүдийн сүүг саахгүй байх аргагүй, саасныхаа дараа хийх газаргүй тарианы талбайд асгахаас өөр аргагүй. нил үмхий болсон. сүүгээ зарж чадахгүй байгаа хүмүүс зээлээ төлж дийлэхгүй барьцаанд тавьсан юмсаа газартайгаа алдаж эхлэсэн дээ.
Ингээд байх гэр оронгүй газаргүй болсон малчид үхрээ ч байлгах аргагүй тул үхэрнүүдээ үгүй хийсэн. хятадын засгийн газар хотуудад олноор барьсан орон сууцандаа биднийг албадан нүүлгэсэн.
Одоо хотод ирсэн монгол хүүхэд хятад хэлгүй бол сурах боломжгүй. Улсаас жаахан тэтгэлэг олгодог түүгээр л бор хоногийг өнгөрөөж байна. Адуу мал зэрлэгшээд хог идээд явж байдаг болсон. Амьд яваа насандаа ийм юм үзэх байжээ би.
Монголчуудад фермтэй л болж болдоггүй юм шүү, монгол мал бол амьдын зол эрх чөлөө юм шүү, нүүдэллээд өөртөө эзэн болж яваарай гэж захиарай.” гээд уйлж суусан юм гэдэг.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ