Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ШӨХТГ-аас Налайхын зах, дэлгүүрт хяналт шалгалт хийлээ



Налайх дүүрэгт байрлах Буян, Шонхор, Стар, Хүнс барааны зах, Налайх, Тэнүүн сондор, Сүлд, Шимт, Очир, Оргих, Цимоб, Цог түвшин, Торгон соронз, Шижир зул, Налайх таван тэнгэр зэрэг зах, хүнсний дэлгүүрүүд, Ариун тун эмийн санд ө
нөөдөр /2020.12.10/-ийн өдрийн 12 цагийн байдлаар тус тус хяналт шалгалт хийлээ.
Энэ үеэр хөл хорио тогтоосон цаг хугацаанд Налайх дүүрэгт байрлах зах, худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой талаар иргэд хэлж байлаа.
Налайх дүүргийн Буян, Шонхор, Стар, Хүнс барааны зах, Налайх, Тэнүүн сондор, Сүлд зэрэг зах, худалдааны төв, дэлгүүрт худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-7300,хонины цул мах 8700-9000, үхрийн ястай мах 9500-10500, үхрийн цул мах 11000-12000, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2300, дээд 1500-1700, 1-р зэрэг 1200-1300, 2-р зэрэг 950-1000, цагаан будаа 2200-2800, элсэн чихэр 2000-2400, Монгол төмс 700-1000, Монгол лууван 900-1500, Монгол сонгино 2800-3000, Хятад сонгино 1500-2000, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.
Харин Ариун тун эмийн санд нэг удаагийн амны хаалт 500, даавуун амны хаалт 1500, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-28800, спирт савлагаанаасаа хамаарч 4500-6500 төгрөгийн үнэтэй байна.
Тус газраас мөн нийслэлд байрлах зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнийн үнэ,нийлүүлэлтэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ