Халдвар бүртгэгдсэн аймгууд руу зорчих иргэдийг өнөөдрөөс /2020.12.05/ бүртгэж эхлэх талаарх шийдвэрийг Улсын Онцгой комиссоос холбогдох албан газруудад хүргүүлсэн байна.
Тодруулбал, коронавирусийн халдвар бүртгэгдсэн Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон халдвар бүртгэгдээгүй стратегийн ач холбогдол бүхий Өмнөговь аймаг руу зорчих иргэдийг халдвар хамгааллын дэглэмж сахиулан, PCR шинжилгээнийн хариуг үндэслэн өнөөдрөөс бүртгэж, тээвэрлэлтийг зохион байгуулахыг холбогдох газруудад даалгажээ.