Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын тархалттай холбоотой өнөөдрийн /2020.11.25/ 11.00 цагийн мэдээллээ танилцуулж байна.
2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд 3301 хүнд шинжилгээ хийхэд Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт Covid-19 халдвар илрээгүй, харин Сэлэнгэ аймагт 20, Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Улаанбаатар хотод зургаан тохиолдол тус, тус нэмэгдэж, батлагдсан тохиолдол 699 болжээ.