Улсын онцгой комиссын хуралдаанаас замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар, Зам тээврийн сайд Л.Халтар, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар оролцож байна.
Хотын дарга Д.Сумъяабазар:
Бидний тооцоолж байснаас олон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа учаас хөдөлгөөнийг хумих байдал руу орохгүй бол эрсдэл дагуулж байна.
Маргаашаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу цагийн хуваарьт шилжиж байна. Явганаар явж байгаа хүмүүсийг ч цэгцэнд оруулна. Бусад үед хөдөлгөөн зогсоно.
ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан: Монголчууд бид амьдралын хэвийн горимдоо буцаж орохын тулд сахилга баттай байх хэрэгтэй. Улаанбаатарын замын хөдөлгөөний нягтрал хөдөлгөөн 30 мянга орчим машинаар өнөөдрийн хувьд нэмэгдлээ. Замын уулзвар дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийж байгаа.
Энэ байдлыг арилгахын тулд түр зогсолт хийж бана. Цаашид хөдөлгөөний нягтралыг албадлагаар сийрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэд зөв ойлгож, онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсэж байна.