Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Гантөмөр: Баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэнээр аймаг хөгжинө

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Сандагсүрэнгийн Гантөмөртэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр сүүлийн үед хэрэгжүүлсэн онцлох ажил, цаашдын зорилго, зорилтоо танилцуулсан юм. 


-Танд энэ өдрийн мэнд хүргэе.Жаргалант сумын Засаг даргаар томилогдсоноор хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдсэн бэ?  

-Би юуны өмнө ажлын сахилга хариуцлага, бүтээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаардаг. Сум орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг чанар, стандартын дагуу гүйцэтгэх чиглэлд мөн анхаарч ажилласан. Аливаа ажлыг хийхдээ хамгийн түрүүнд иргэдийн санал бодлыг сонсох, тэдний хүсэлт, хэрэгцээ шаардлагад тулгуурлан шинэ ажлын төлөвлөлт гаргах, гарц шийдлийг хамтын оролцоотой тодорхойлохыг чухалчилдаг.

2019 оноос эхлэн Жаргалант сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд Жаргалант сумын 12 багийн хэмжээнд “Иргэдээ сонсъё” аяныг өрнүүлсэн. Мөн хамгийн түрүүнд Ховд хотын хог хаягдлын менежментийг сайжруулахад анхааран ажиллаж, тодорхой ахиц дэвшил гаргалаа. Энэ хүрээнд хог хаягдлын төвлөрсөн цэгийг эмх цэгц, зохион байгуулалтад оруулах зорилгоор хур хог цэвэрлэх ажлыг үе шаттай зохион байгуулсан. Улмаар хог хаягдлын төвлөрсөн цэгийг шинэ хашаа, гэрэлтүүлэг, хяналтын камертай болголоо. Мөн хог хаягдлыг өдөр бүр дарж булах, цэгцлэх зориулалт бүхий техник хэрэгсэл байршуулж, гарааштай болгох зэрэг ажил хийсэн. Цаашид хог хаягдлын хураамжийг нэгдсэн байдлаар төвлөрүүлэх, тээвэрлэх асуудлыг бодлогын түвшинд анхаарч шийдвэрлэхээр зорьж байна.  

-Таны хувьд Ховд хотын хөгжлийн гарцыг хэрхэн тодорхойлох вэ? Цаашид хэрэгжүүлэх ажлын зорилго, зорилтоо хуваалцана уу?

-Хөгжлийн гарц бол хот төлөвлөлт, дэд бүтцийг сайжруулах гэж бодож байна. Тиймээс Ховд хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн төлөвлөлт хийж, газар зохион байгуулалтыг оновчтой болгох замаар ажиллах ёстой. Гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийн асуудал хамгийн чухал байр суурь эзлэх ба цаашид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн дулааны станц, цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд төр бодлогоор дэмжих нь зүйтэй гэж боддог. Энэ чиглэлийн дагуу Ховд аймаг маань Азийн хөгжлийн банкны "Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр" техник туслалцааны төсөлд хамрагдахаар болсонд баяртай байна.

Мөн орон нутгийн өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр шинээр бий болгох нь хамгийн чухал юм. Иймд Жаргалант сумаас “Үйлдвэрлэгч Жаргалант” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн.Эхний ээлжиндсүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч иргэд нэмэгдсэн учраас тэдний үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулахад төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Сүү, цагаан идээний бизнес эрхлэгчид хамтран Ховд нутгийн шинэ “брэнд бүтээгдэхүүн” бий болгох, хайрцаг, сав баглаа боодлын стандарт нэвтрүүлэх боломж нээлттэй байна. Цаашид эдгээр үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжиж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг нэгдсэн бодлогын хүрээнд өргөжүүлснээр Ховд хот эрчимтэйхөгжих юм.   

Үүнээс гадна “Шинэ Ховд” хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжих боллоо. Энэ хүрээнд цементийн үйлдвэр, малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж зэрэг Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн хөгжилд чухал ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа. Энэхүү ажлын үр дүнд Ховд аймаг баруун бүсийн зам харилцаа, аж үйлдвэрүүдийн зангилаа, гол тулгуур нь болно.

Дараагийн чухал ажил бол “Хашаандаа сайхан амьдарцгаая” төсөл. Ховд аймгийн Жаргалант суманд агаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бий болгох, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах зорилгоор “Хашаандаа сайхан амьдарцгаая” төсөл хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд зарим багийн иргэд байшингаа дулаалуулж, цэвэр бохирын шугамд холбогдсон. Ил жорлонгүй, худгаас ус зөөхгүй, орон сууцны айлын нэгэн адил амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байна. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлж, Жаргалант сумын гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбохоос гадна авто зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх цогц төлөвлөлт бий болгоход бид хамтын хүчээр санаачилгатай, хариуцлагатай ажиллаж чадна.  

-Та Баатархайрхан багийн иргэдэд чиглэсэн ямар ажил хийсэн бэ?

-Жаргалант сумын Баатархайрхан баг нь гэр хорооллын алслагдсан бүсэд багтдаг. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бие төлөөлөгчөөр ажиллах үед гэр хороололд амьдарч буй хүүхдийн тохилог орчинд сурч, хүмүүжих боломж нөхцөлийг сайжруулах зорилгоор 7 дугаар сургуульд дотуур байр, урлагийн заал барих асуудлыг уламжилж, шийдвэрлүүлсэн. Мөн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхэд багачуудын тоог нэмэгдүүлэх үүднээс 10 дугаар цэцэрлэгийн барилгыг өргөтгөж, 100 хүүхдийн хүчин чадалтай барилга барих асуудлыг шийдвэрлүүлсэн. Мөн тус цэцэрлэгийн гадна тохижилтыг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллалаа. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн орчны бүсэд замын хурд сааруулагч хийж, аюулгүй байдлыг хангахаданхаарсан. Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төвийн асуудлыг холбогдох удирдлага, мэргэжлийн байгууллагад уламжилж цэвэр, бохирусны шугамсүлжээнд холбосон. Мөн зарим тоног төхөөрөмжөөр хангах, зуны чийрэгжүүлэлт зохион байгуулахад үе шаттай анхаарч дэмжин ажилласан.

Түүнчлэн иргэдийн амьжиргааг дэмжих, ажилтай, орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол ногоо” төсөл орон нутагт амжилттай хэрэгжиж байна. “Монгол ногоо” төслийг орон нутагт хэрэгжүүлэхдээ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн цэвэр, бохир усны шугамд холбогдсон гурав, дөрөвдүгээр гудамжны айл өрхийг сонгосон. Ингээд төслийн хүрээнд энэ жил тус гудамжны есөн өрхөд тариалалтад шаардлагатай үр, бордоо, гар багаж үнэ төлбөргүй олголоо. Мөн дөрвөн өрхөд 4х8 метр хэмжээтэй хүлэмж хөнгөлөлттэй үнээр олгосон. Ингээд хүлэмжийн аж ахуй эрхлэгч, хүнсний ногоо тариалагч эко жишиг гудамж бий болох эхлэл тавигдлаа. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх бүрэн  боломжтой.  Мөн тус багийн 12 дугаар гудамжны худгийг засварласан бөгөөд цаашид Баатархайрхан багийн өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг засварлах замаар ахмад настан, эмэгтэйчүүд хөгжих төв бий болгохоор зорьж байна.

-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?  

-Би оюутан байхдаа Манхан суманд аялгуу аман зохиолын хээрийн дадлагыг 14 хоногийн хугацаанд хийсэн. Дадлагын үеэр бид нутгийн онцлогийг шингээсэн түүх,өвсоёлыг хадгалах, хамгаалах, хойч үед өвлүүлэн үлдээх, хөгжүүлэх чиглэлд анхаарах ёстой гэдгийг ойлгосон юм. Тэгээд орон нутгийн аялал жуулчлалын салбарыг судалж, гадаад, дотоодын жуулчдыг орон нутагт татах зорилгоор Гурван сэнхэрийн агуйг түшиглэсэн аяллын маршрут гаргаж, түүнийг чөлөөт цагаараа сурталчлан олон нийтийн хүртээл болгож байна. Мөн цэвэр, эрүүл орчин бүрдүүлэх, байгальд ээлтэй хандлагыг түгээх үүднээс 2008 оноос эхлэн сонирхлын дагуу мод тарьж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ