Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Багш, ажилчдын 80,2 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ



Аймгийн 19 сумын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажил үргэлжилсээр байна. Одоогоор ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын 80,2 хувь нь, цэцэрлэгийн багш, ажилчдын 94,4 хувь нь энэхүү үзлэгт хамрагдаад байна.

“Хүүхэдтэй ойрхон ажилладаг сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил үргэлжилсээр байна. Аливаа халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн эрүүл мэндийн эрсдэл бүхий өвчлөлийг илрүүлэх зорилгоор энэхүү үзлэгийг хийж байгаа. Энэ жилийн үзлэгийн урьдчилсан дүнг танилцуулахад халдварт өвчний тохиолдол гараагүй, харин даралт ихсэх, зүрх судасны өвчлөлүүд цөөнгүй байна” хэмээн аймгийн ЭМГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга Ж.Чимгээ хэллээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ