Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадад монгол хэлээр харилцдаг цорын ганц нийгмийн сүлжээг хаажээ


Хятадын эрх баригчид монгол хэлээр харилцдаг цорын ганц нийгмийн сүлжээг өнгөрсөн долоо хоногт хаасан талаар Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн төвөөс наймдугаар сарын 24-ний өдөр мэдээлжээ. Bainu нэртэй уг сүлжээний сайт нь ажиллаж байгаа ч нийгмийн сүлжээндээ нэвтрэхгүй байгаа аж.
Тус төвөөс мэдээлснээр уг сайтад Өвөр Монголын 400 мянга гаруй хэрэглэгч бүртгэлтэй байдаг гэнэ. Сайтыг хэдий хугацаанд хаасан нь одоогоор тодорхойгүй байна.
Хятадын эрх баригчид монгол хэлийг хориглох шийдвэр гаргах төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээлэл тархсаны дараа сүүлийн хэд хоногийн турш Bainu сүлжээнд нэгдэх хэрэглэгчдийн тоо нэмэгджээ.
Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн төвийн захирал Энхбат Америкийн VOA хэвлэлд “Энэ бол зөвхөн хэлний асуудал биш юм. Хятадын Коммунист нам монголчуудыг хэтэрхий удаан дарлаа. Монгол хэл бидэнд үлдсэн ганц зүйл. Хэрвээ монгол хэл уствал бидэнд Монголын гэх юу ч үлдэхгүй нь” гэжээ.
Эх сурвалж: Vice
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ