Шакира анхны шүлгээ 4 настайдаа бичиж байсан бол Эйнштейн 4 нас хүртлээ ярьж сураагүй байсан гэдэг. IQ-ийн буюу оюун ухааны чадамжийн төвшин 130-аас дээш хүмүүс дэлхийн нийт хүн амын дөнгөж 2.5 хувийг л эзэлдэг. Тэдгээрийн дунд зарим нь оюун ухааны ололтоороо амжилтад хүрсэн бол, зарим нь урлагийн эсвэл загварын тайзан дээр ялалт байгуулсан нэрд гарсан уран бүтээлчид байдаг ажээ.
1. Шакира
Тэр 4 настай байхдаа анхны шүлгээ бичсэн бөгөөд 13 настайдаа анхны цомгоо гаргаж байжээ. Түүний IQ коллежид тэнцхэд хангалттай өндөр буюу 140 байсан ч тэр дуучин болох замыг сонгож, дэлхийг тойрон аялан тоглолтоо хийсэн юм. Та бидний хайртай дуучин тэрбээр 5 хэлээр чөлөөтэй ярьдаг ажээ.
2. Синди Кроуфорд
Тэр үргэлж онц судаг шилдэг сурагч байсан бөгөөд сургуулиа төгсөөд химийн инженер мэргэжлээр суралцах тэтгэлэг авч байжээ. Гэвч тэр нэг л өдөр камерт татагдаг, дэлхий ертөнц агуу инженерээ алдсан ч супер моделийг хожсон юм.
3. Мэтт Дэймон
Мэтт Дэймоны оюуны чадварын төвшин 160-тай ажээ. Тэрбээр Харвардын их сургуульд сурч байхдаа Good Will Hunting зохиолыг бичиж эхэлсэн байна. Тэр сургуулиа хэзээ ч төгсөөгүй боловч хожим нь найз Бен Аффлекийн хамт Оксфордын шилдэг зохиолчдын шагналыг хүртсэн байна.
4. Натали Портман
Тэрээр Харвардын их сургуулийг Сэтгэл судлалын зэрэг хамгаалан төгссөн бөгөөд 5 хэлээр ярьдаг, оюуны чадварын төвшин 140 гэж тооцдог байна.
5. Крис Мартин
Тэрбээр Лондонгийн их сургуулийн коллежид сурч, Эртний дэлхий судлал мэргэжлээр, Грек, Латин хэлээр онц дүнтэй төгсжээ. Энэ үедээ Мартин Coldplay хамтлагтайгаа уулзаж, оюун ухаан, суралцах чадвар нь тэдний дууг өнөөдөр сонсох боломжийг бидэнд олгосон гэж хэлж чадах байна.
6. Квентин Тарантино
14 настайдаа тэрээр анхны уран бүтээлийнхээ нэгийг бичсэн бөгөөд дараагийнхаа дэлгэцийн бүтээлийн талаар аль хэдийн боджээ. Тэр хэзээ ч коллежид сурч байгаагүй ч түүний IQ-ийн 160 оноо түүнд 2 удаа Оскар авахад тусалсан байх.
7. Жоди Фостер
Тэрээр 3 настайгаасаа эхлэн телевизээр гарч эхэлсэн бөгөөд таксины жолооч кинонд тоглохдоо дөнгөж 12 настай байжээ. 18 настайдаа жүжигчний карьераа түр завсарлаад Иелийн өдрийн ангийн оюутан болохоор шийджээ. Холливуд үүнийг нь үл харгалзан түүнийг хүлээж байв.
8. Эва Лонгория
Ахлах сургуульд байхдаа Венди ресторанд ажиллаж, бас сайн суралцаж, сургуульдаа магистрын зэргээр суралцаж, шаргуу ажиллаж байв.
9. Дэвид Духовни
Тэрээр эрдэм шинжилгээний ажлаа төгс төгөлдөр хийж, Йелд англи хэлний утга зохиолын магистрын зэрэг хамгаалсны дараа докторын зэрэг хамгаалжээ. Тэр үед жүжиглэх хүсэл тэмүүллээ дагахын тулд бүх зүйлийг орхижээ.
10. Жена Девис
Академийн шагнал хүртсэн жүжигчин бүсгүй Бостоны их сургуулийг төгссөн, төгөлдөр хуур, лимбэ тоглодог, Швед хэлээр чөлөөтэй ярьдаг. Түүний IQ түвшин 140 ажээ.
11. Шарон Стоун
Тэр дөнгөж 5 настай байхдаа сургуульд элсэж, 15 настайаа коллежид тэтгэлэгтэйгээр суралцжээ. Түүний оюуны чадвар нь 154 бөгөөд энэ нь түүнийг дэлхийн хүн амын 0.1% хувьд баггтааж байна.
12. Стив Мартин
Коллеж нь суутнуудын хувьд тэр бүр тохиромжтой газар биш гэдгийг нотолсон тохиолдол юм. Тэр философи судалж эхэлсэн боловч багшийн амьдрал түүнд тохирсон юм шиг санагдаагүй аж. Тэр сургуулиа төгсөөгүй боловч дунд түвшнээс дээш ухаалаг хүмүүсийн клуб болох Mensa байгууллагад элссэн юм.
13. Рашида Жонс
Жонс багаасаа хөгжмийн чадвараа харуулдаг байсан бөгөөд сонгодог төгөлдөр хуур тоглож чаддаг байжээ. Түүнийг сургуулийнхан нь “Амжилтанд хүрэх магадлал өндөр” гэж сонгосон. Тэрээр Харвардын их сургуульд шашин, гүн ухааны чиглэлээр сурч, 21 настайдаа төгссөн ажээ.
14. Роуэн Аткинсон
Түүний оюуны чадвар 178 гэнэ. Ноён Бин онц сурдаг мундаг сурагч байв. Жүжигчин болохоосоо өмнө Ньюкаслын Их Сургуульд инженер мэргэжлээр суралцаж, Оксфордын Их Сургуульд Шинжлэх ухааны магистрын зэрэг горилж, улмаар докторын зэрэг хамгаалжээ.
Альберт Эйнштейн
Эйнштейн шиг 160 IQ үнэлгээтэй суутнуудын хувьд ч гэсэн амжилт гэнэт ирдэггүй. Түүний амьдралд физик хамгийн чухал зүйл байгаагүй бөгөөд агуу хүсэл тэмүүлэл нь хөгжим байв. Төгөлдөр хуур, хийл хөгжим тоглох нь түүнд сэтгэхэд нь тусалж, түүний хувьд хөгжим тоглохгүйгээр амьдрах нь төсөөлшгүй зүйл байв.
Бэлтгэсэн: Б.Нямзул
Ugluu.mn