Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын начин Н.Мустафагийн цолыг мялаах наадам ирэх сарын 5-нд болно



Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд тус аймгийн Дэлүүн сумын харьяат, "Өлгийн хүчтэн дэвжээ"-ний бөх Нурланы Мустафа тав давж улсын начин цол хүртсэн.

Түүний начин цолыг мялаах наадам ирэх есдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын баатар М.Икейн нэрэмжит Өлгий хотын төв талбайд болох тов гарлаа.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 587 дугаар захирамж гарч, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавылаар ахлуулсан бэлтгэл ажил хангах ажлын хэсэг байгууллаа.

Иймд Н.Мустафагийн цолыг мялаах наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд «Өлгийн хүчтэн» дэвжээний Хаан банкан дахь  5021562506 тоот дансанд хандиваа шилжүүлэх боломжтой ажээ.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ