Байгаль орчныг хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг учраас Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газраас дараах зөвлөмжийг хүргэж байна. Учир нь хуш модны самарыг хугацаанаас нь өмнө, болц болоогүй үед нь түүх зөрчил мэр сэр гарч байгаа аж.
Ойн дагалт баялаг болох хуш модны самрыг холбогдох хууль, журмын хүрээнд 09 дүгээр сарын 10-наас хойш, болц гүйцсэн үед нь түүдэг байна. Түүхдээ эрх бүхий байгууллага, албан тушаалтны заавар зөвлөмж, зохих зөвшөөрөл, эрхийн бичгийн дагуу ойд сөрөг нөлөөгүйгээр түүдэг ажээ. Ингэхдээ ойн зэрлэг амьтдыг идэш тэжээлийн хомсдолд оруулахаас урьдчилан сэргийлэх, хуш модыг байгалийн аясаар ургах боломжийг бүрдүүлэх зорилгоор бүгдийг нь бус, самрын тодорхой хувийг түүлгүй үлдээдэг байна. Иймээс энэхүү заавар зөвлөмжийг ягштал биелүүлж, хугацаа нь болсон үед хуш модны самарыг түүж хэрэглэхийг иргэдэд анхаарууллаа.