Ойрын өдрүүдэд зарим нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас зам эвдэрч, зорчиход хүндрэлтэй болжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын_хийд чиглэлд зорчих авто замын хэсэг өнгөрсөн сарын 26-ны өдөр үeрийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон билээ.
Тиймээс тус замыг засаж байсан юм. Тэгвэл зам засварын ажил хийж байх хугацаанд түр замаар тухайн чиглэлд зорчиж байсан боловч өнөөдөр өдөр орсон борооны улмаас түр зам үерийн усанд автаж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.