Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гарцан дээр явган зорчигчийг мөргөж, амь насыг хохироожээ



Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр өнгөрсөн шөнө 04:25 цагийн үед марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч ноцтой осол гаргаж, хүний амь хохироожээ. Тодруулбал, 25 настай эрэгтэй Н-ыг мөргөж, хэргийн газрыг орхин зугтсан байна.
Энэхүү хэргийг цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж, хэрэгтнийг олж тогтоосон байна.  Иймд иргэд, жолооч та бүхэн зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх хэргийн газрыг орхин явахгүй байх, шөнө орой цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ