УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд явагдаж байгаа бөгөөд монголын 150 иргэн, Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын 180, нийт 330 гаруй иргэнийг тус боомтоор хил нэвтрүүлнэ гэж тооцсон юм.
Тэгвэл, 2020 оны 8-р сарын 09-ний өдрийн 09.30-20.00 цагийн хооронд зохион байгуулсан татан авалтаар нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрчээ. Эдгээрийн 29 нь Монгол Улсын, 32 нь ОХУ-ын иргэд байсан байна. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлсэн дээрх иргэдийн 54-ийг Дархан-Уул аймагт, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад аваад байна.
Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу 8-р сарын 7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн хилээр нэвтрээд байна. Алтанбулаг хилийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа өнөөдрийн 18:00 цагт дуусна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.