Сэлэнгэ/МОНЦАМЭ/. "Яараад яах вэ дээ" аяны хүрээнд "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж, дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцсон жолооч нарыг урамшуулжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсээс тус аяны хүрээнд "Гоё" автомашин сервистэй хамтран ажилласан байна. Энэхүү үйл ажиллагааны үеэр замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож явсан 10 жолоочид эмийн сан, ослын гурвалжин өгч урамшуулжээ. Мөн өөрийн хариуцсан нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа хот хоорондын авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд тавих хяналтаа эрчимжүүлж байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд 78 жолоочид "Яараад яах вэ дээ" зөвлөмж өгсөн байна. Мөн тээврийн хэрэгслийн салхины шил нь харагдах орчин нь хязгаарлагдмал явсан 30 жолоочийн зөрчлийг арилгуулжээ. Түүнчлэн 10 жолоочид шил арчигч, зориулалтын шингэн өгсөн байна.