Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймагт автомашин онхолдож, найм болон 15 настай хүүхдүүд амиа алджээ



Наймдугаар сарын 6-ны 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум 9-р баг Цагаан нуур тосгон Угтах хаалга гэх газар /сумын төвөөс зүүн урагш 3км/-т асфалтан замд Тоёота Camry маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон хэрэг гарсан талаар Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.
Эдгээр амь хохирсон хүмүүсийн хоёр нь найм болон 15 настай хүүхдүүд байжээ.
Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг Тээврийн Цагдаагийн албанаас анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ