
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилга ашиглалтад ороход бэлэн боллоо.
“Хорин минутын хот” концепци, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн цогц үйлчилгээг анхан шатны нэгжээс хүргэх зорилгоор дүүргийн 40 дүгээр хороонд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилга баригдаж дууслаа.
Уг цогцолбор барилга нь цахилгаан шаттай, төвийн дулааны шугамд холбогдсоноос гадна өөрийн эх үүсгэврээр халаалтаа давхар шийдсэн.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилгын гүйцэтгэгчээр “Энэрэлт Их Эрдэнэ” ХХК ажиллаж байна.
Дээрх цогцолбор барилга нь хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын тусламжгүй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн.