http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үүсмэл хогийн цэг байсан газарт 10 мянган мод тарьж ойн зурвас үүсгэжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар тус дүүргийн 13 хорооны 45 байршилд үүссэн 500 орчим тн хогийг 14 хоногийн хугацаанд цэвэрлэж Нарангийн төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөжээ.
Улмаар тус газарт 3.1 км урттай хашаа татаж 38 га талбайд 8800 улиас, 1200 хайлаас, бургас тарьж ойн зурвас өнөөдөр үүсгэжээ.
Ойн зурвас үүсгэхэд Засаг даргын Тамгын газар, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа эрүүл мэнд, боловсрол, иргэдийн бүлэг, дүүргийн дэргэдэх байгууллагууд, зэвсэгт хүчний 013 дугаар анги, цэргийн дүйцүүлэх алба, тохижилт, ногоон байгууламж хариуцсан байгууллага, хороодын ажилтнууд гэсэн 5000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажилласан байна.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ