Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Уулын замд гарсан ослын улмаас нэг хүн нас баржээ


Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу энэ оны 04-р сарын 06-ны өдрийн 15:00 цагт “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо уулын замд ачааны тээврийн хэрэгсэл, Тоёота акуа тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна”гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, тухайн осол хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Уг ослын улмаас Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 1 зорчигч амь хохирч, тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмнэлгийн яаралтай түргэн тусламж аваад байна. 
Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, үзэгдэлт хангалтгүй, өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ