Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймагт гарсан хээрийн түймрийг цурманд оруулжээ


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн "Асаат нарийн" гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр ОБЕГ хүлээн авчээ. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэбулган сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж өчигдөр буюу энэ сарын 03-нд цурамд оруулжээ. Түймэрт урьдчилсан байдлаар 600 га талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ