Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чехээс ирсэн оюутныг хилээр нэвтрүүлэхээр болжээ


Чех улсаас дамжин, 25 хоногийн хугацаанд урт зам туулан ирсэн Монгол оюутныг хилээр нэвтрүүлэх болсон байна. Энэ талаар Polit.mn сайт мэдээлсэн байна.
Тодруулбал
Чех улсаас дамжин, 25 хоногийн хугацаанд урт зам туулан ирсэн Монгол оюутныг хилээр нэвтрүүлэхгүй байсан юм. Тэрээр “Буцаад Орос руу нэвтрэх боломжгүй. 25 өдрийн турш газраар яваад ирж байхад ингэнэ гэж ёстой бодсонгүй. Шалтгаан нь намайг УОК-оос, Чехээс зөвшөөрөл аваагүй учраас гэж тайлбарласан. Би Чехээс ирэхдээ асуусан, зөвшөөрөл авах хүсэлт тавьсан. Тэгэхэд Чехэд суугаа Монгол Улсын Элчин сайд “Зөвшөөрөл авах шаардлагагүй. Бичиг баримтаа үзүүлээд л хилээр нэвтэрнэ” гэсэн. Буцаад яв, бидэнд чиний асуудал хамаагүй гээд байна” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл хоёр улсын хил дээр гацсан иргэнийг өнөөдөр /2020.07.30/ Монгол Улсын хилээр оруулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өглөө”
гэж  Polit.mn сайт мэдээлжээ.
Л.Баяр
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ