Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлбэ голын мөсний түвшин 30 см дээшилжээ


ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна.
Тухайлбал, авто замын гүүрэн байгууламжуудад халиа тошингийн шугаман хэмжилт хийх, суваг татах, мөсийг зөөж тээвэрлэх зэрэг тухай бүрд нь арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ талаар ГУББГ-ын Талбайн инженер Ж.Батдоржоос тодрууллаа.
Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Толгойтын сувагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр шугаман тэмдэглэгээ тавьсан. Өнөөдрийн байдлаар  мөсний түвшин 1 метр 17 см дээшилсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Дэнжийн 1000”-н 3-р суваг 1 метр 30 см, Сэлбэ голын мөсний түвшин 30 см дээшилсэн зэрэг хэмжилтүүдийг хийлээ” гэв.
Ташрамд, инженер, техникийн ажилчид өдөр тутамд мөсний түвшинг шалгаж, шугаман тэмдэглэгээ хийснээр долоо хоног бүр цаашид авах арга хэмжээг төлөвлөх боломжтой болдог.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ