Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Telegram хэрэглэгчдийнхээ мэдээллийг АНУ-д өгчээ


БЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 9 /DW/.
 2024 онд “Telegram” мессенжер АНУ-ын эрх баригчдын 900 хүсэлтийг биелүүлж, 2253 хэрэглэгчийн мэдээллийг өгсөн гэж “404 Media” цахим хуудсанд “Telegram Transparency Reports” ботын мэдээллээс эш татан бичжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд “Telegram” нь "IP хаяг ба/эсвэл утасны дугаар авах" гэсэн АНУ-ын эрх баричдын 14 хүсэлтийг биелүүлж нийт 108 хэрэглэгчийн мэдээллийг өгснийг тооцож үзвэл 2024 оны наймдугаар сард “Telegram”-ыг үүсгэн байгуулагч Павел Дуровыг Францад баривчилсны дараа өгсөн мэдээллийн тоо асар их нэмэгдлээ гэж тус цахим хуудсанд бичсэн байна. 

Харин “Telegram Transparency Reports” ботоос есдүгээр сарын 30-наас хойш Оросын талын хүсэлтэд мэдээлэл өгөхгүй байгаа гэж “The Moscow Times” сонинд бичжээ. Компанийн тайлангаас үзвэл 2024 оны эхний есөн сард “Telegram” ОХУ-ын нэг ч хүсэлтийг биелүүлээгүй гэж тус сонинд дурджээ.

Хэрэглэгчдийн мэдээлэлтэй холбоотой бодлогоо өөрчлөхийг Барууны орнууд шахаж шаардаж эхлэхээс өмнө “Telegram” террорист халдлага гарсан үед л хэрэглэгчдийн IP хаяг, утасны дугаарыг задруулдаг байжээ. 

Гэвч дараа нь Telegram-ын нууцлалын бодлогод өөрчлөлт орсон бөгөөд Дуров цахим гэмт хэрэг, хууль бус бараа худалдах, цахим залилан зэрэг гэмт хэрэг гарсан тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг хууль сахиулах байгууллагад өгнө гэж мэдэгдсэн байна. 

“Telegram”-ыг үүсгэн байгуулагч П.Дуровыг цахим гэмт хэргийг шалгах хүрээнд өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд Францад баривчилсан юм. Түүнийг эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзсан, хүүхдийн порнографыг хадгалсан, мансууруулах бодисны наймаа, аппликейшны шинэчлэл хангалтгүй байсны улмаас үйлдэгдсэн залилан зэрэг хэрэгт буруутгажээ. Хэд хоногийн дараа П.Дуровыг батлан даалтаар суллаж, Францаас гарахыг хориглож, долоо хоногт хоёр удаа цагдаагийн газарт биеэр очихыг үүрэг болгосон байна. 


Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ