Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хотын даргын халаасны төлөөлөгчид


Нийслэлийн хамгийн том бай­­гуул­­лага нь ИТХ. Хотод ямар аж­­­­­­лууд хэрэгжүүлэх, төсвийг хаана, хэр­хэн хуваарилах зэрэг бид­ний амьд­­­ралд ойр шийдвэрүүдийг ИТХ-ын тө­лөөлөгчид эцэслэн баталдаг хууль­тай. Нийслэлийн Засаг дар­гын хувьд зөв­хөн санал гаргаад, түүнийгээ ИТХ-аар батлуулж, хэрэгжүүлэх үүрэг­­тэй. Хо­тын дарга үүргээ хэр зэрэг бие­­­лүүлж, тө­сөв буюу татвар төлөгчдийн мөн­­­гийг үр ашигтай зарцуулж байгаа, эсэ­­хэд хя­налт тавих эрх бас ИТХ-ын тө­­­лөө­­­лөгч­­­дөд ногддог. Гэвч Улаанбаа­­тарт өд­гөө Засаг дарга нь нийслэ­лийн ИТХ-ын­­­хаа толгойд нь гарч, төлөө­­лөгч­­­­­­дийг гарынхаа аясаар хөдөлгөдөг гаж тогтолцоо үүсчхээд байна. 
“Парламентад гоё шийдвэр, шийдэл яриад л байдаг. Гэтэл тэдгээрийг яг га­­­­­­­зар дээр нь хэрэгжүүлэх ёстой за­­саг­лал нь ал­­дагд­чихсан. ИТХ-ын төлөөлөгчид нь бүг­дээрээ За­саг даргынхаа цэрэг болчих­сон. За­­саг дар­га­даа хяналт тавьдаг хүн алга. Иргэ­дээ тө­лөө­лөн дуугардаг нэг ч хүн байх­гүй” гэж Ир­­гэ­дийн оролцооны нэгдэл намын дарга, өдгөө Хан-Уул дүүр­­гийн ИТХ-ын төлөөлөг­чөөр ажиллаж буй Ц.Оюун­гэ­­­­­рэл хэлсэн удаа­­­тай. Энэ нь нийслэл дэх за­саг­лалын хямралыг товч бөгөөд тодорхой, маш ойл­­гомжтойгоор дүг­­нэ­­­сэн хэрэг.
Юу ярихаа хүртэл Х.Нямбаатараар заалгана
“З.Төмөртөмөө төлөөлөгч бордюрын та­лаар хэвлэлд ярьсан байна билээ. Улаанбаатар хот нэг ч ширхэг бордюр худалдан аваагүй шүү” гэж хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн ИТХ-ын ху­ралдааны үеэр нэлээд ширүүн, дээрэн­­­гүй өнгө аясаар хэлэв. Танхим суусанд төлөө­лөгч З.Тө­мөртөмөө сандарсан шинжтэй “Би тэгж яриа­­гүй” гэж яаран хариулах нь тэр. Ингээд бордю­­­рын талаар хэвлэлд ярьсан “этгээд”-ийг хайх эрэл хуралдааны танхимд маш богино ху­га­­­­цаанд өрнөөд, АН-ын таван төлөөлөгчийн нэг Б.Эр­дэнэ­­­сүх гол “буруутан” болж таарлаа. Нийс­лэ­­­­лийн Засаг дарга сурсан зангаараа сүр­тэй гэгч нь “Б.Эрдэнэсүх ээ, нийслэл нэг шир­хэг ч бордюр аваагүй” гэснээр дээрх яриа нам­жив. Ердөө тав хүрэхгүй минутын дотор болж өнгөр­­сөн эл үйл явдал нь төлөөлөгчид аль хэдийн хотын даргын эрхшээлд орсныг маш тод илэрхийлнэ. 
Уг нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хо­тын дарга Х.Нямбаатарын үйл ажиллагаанд хя­налт тавих эрхтэй. Тэр ч бүү хэл, Засаг дар­гыг огц­руулах саналыг ч Ерөнхий сайдад тавьж болно. Тухайлбал, Монгол Улсын засаг захир­­­гаа, ну­таг дэвсгэрийн нэгж, түүний удирдла­­гын ту­хай хуулийн 35.1.7-д “...хуульд заасан үндэс­лэ­лээр ту­хайн шатны Засаг даргыг огцруу­лах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөн­­хий сайдад са­нал тавих”, 35.1.15-д “Хурлын шийд­­­вэрийг хэ­рэгжүүлэх Засаг даргын үйл ажил­­лагаанд хя­налт тавих”, 38.1-т “Иргэдийн Төлөө­лөгчдийн Хур­­­­лын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт ха­­маарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэр­­хийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн ир­­­гэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эр­­­­хэм­­лэн баримтлагч мөн” гэж заасан нь бий. 
Гэвч одоогийн нөхцөл байдлыг харвал тө­лөө­лөгчид хяналт, шаардлага тавих бус, ха­рин өөрсдөө л хотын даргаар удирдуулдаг, цаг­­­дуул­даг болж, ажил, үүргийн хуваарь нь 180 градус эргэчхээд байна. Төлөөлөгч­­дийн хэв­лэлд юу ярихыг нь хүртэл хотын дарга зааж, үг хэ­лэх, үзэл бодлоо илэрхийлэх буюу Үндсэн хуу­­лиар ол­­­­госон эрхэд хүртэл халдаж чадаж байна шүү дээ. 
Засаглалын хямралын цаад тал
Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй. Өнгөр­сөн аравдугаар сард зохион байгуулсан орон нут­­­­гийн ээлжит сонгуулийн үр дүнд нийс­лэлд МАН олонх болж 40 суудлыг нь эз­лээд буй би­­лээ. Тэдний талаас илүү буюу 22 нь “да­в­­хар дээл”-тэй. УИХ-ын гишүүн сайдын албан ту­­шаал давхар хашдаг шиг холион бантан нийс­­лэлд ч байдаг гэсэн үг. Тэр битгий хэл нийс­лэ­лийн Засаг дарга Х.Нямбаатарын баг бү­­хэл­­дээ ИТХ-ын төлөөлөгч. Жишээ нь, хотын дар­гын орлогч Т.Даваадалай, А.Амартүвшин нарыг энд дурдаж болно. Мөн хотын ерөнхий менеже­рээр саяхан томилогдсон Ч.Батзориг бас төлөө­лөгч. Түүнчлэн хотын даргын гур­ван зөв­лөх нийс­­лэлийн ИТХ-д бий. Үүнээс гадна Бага­нуур, Баянгол, Баянзүрх, Налайх, Сон­­­ги­­нохайр­­­хан, Чингэлтэй гэсэн зургаан дүүр­­гийн Засаг дарга ч “давхар дээлтэй”.
Цаашлаад нийслэлийн харьяа газар, агент­­­­лаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар зэр­­­­гийг удирддаг, эсвэл Төлөөлөн удирдах зөв­­лөлд нь ажилладаг төлөөлөгч ч цөөнгүй бий. Нийс­лэлийн Хөрөнгө оруулалтын газ­­рын дарга Б.Мөнх­бат, “Улаанбаатар хотын хөгж­­лийн кор­­­по­рац” ХК-ийн захирал Ж.Сандаг­­­сүрэн, Төлөө­­лөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Мяг­­мар, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах га­­зар” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлд­­вэ­­­­­рийн газрын дарга Ч.Мэндбаяр гэх мэ­­тээр эл жаг­­саалт хөвөрнө. Нийслэлийн өмчит бай­­­гуул­­­­лага болох Соёлын төв өргөөний захирал Л.Ариун­туяа ч ИТХ-ын төлөөлөгч. Нийслэлийн харьяа газар, агентлаг, орон нутгийн өмчит бай­­­­гууллагын тоо 40-өөс давдаг гэх юм би­лээ. Тэ­­гэхээр хотын даргын төлөөлөгчдөд бэлэг­лэх албан тушаал мундахгүй их гэсэн үг. 
“Давхар дээл”-ийн нөлөө
Улаанбаатар хотын трамвайн анхны төс­лийн удирдагчаар нийслэлийн ИТХ-ын төлөө­­­лөгч Б.Ану-Үжинг томилсон гэх сураг ажиг өн­­гөр­сөн долоо хоногт нийгмийн сүлжээгээр “ур­саад” л өнгөрлөө. Төлөөлөгч энэ тухай мэ­­дээл­­­лийг үгүйсгээгүйг бодоход оргүй биш биз ээ. Бас нийс­­лэлийн харьяа Авто тээв­­­­рийн бүрт­гэл, хя­налтын төв гэсэн шинэ нэгж байгуулах шийд­­вэрийг нийслэлийн ИТХ батлаад байна. Да­хиад л нэг даргын албан тушаал бий болно. Ийм маягаар элдэв байгууллага бий болгоод, төс­вийн хөрөнгийг үрэн таран хийхийн зэ­рэгцээ “дав­хар дээлтэй” төлөөлөгч төрүүлдэг. Ул­маар нийс­­лэлийн ИТХ дахь хотын даргын “цэ­рэг”-ийн тоо нэ­­мэгддэг байх нь. Өнгөрсөн дөр­­­вөн жилд ч хо­­­­тын парламент дахь МАН-ын бүлгийн 35 ги­­шүү­­ний олонх нь давхар албан ту­шаал­тай байв. Жи­шээ нь, найман төлөөлөгч дүүр­­гийн За­саг дар­­гаар ажилласан. Түүнч­­лэн 10 га­­­­руй тө­лөөлөгч нийслэлийн өмчит байгууллага, харьяа газар, агентлаг зэргийг удирдаж байлаа.
Дээрх жишээнүүд бол зөвхөн хэн нэгэн нь давхар албан тушаал хашихаар хязгаарлаг­­­дах асуудал биш. Харин түүнээс ч ноцтой үр да­га­вар­тай. Учир нь ард түмнийг төлөөлнө гэж сон­­гогд­­сон төлөөлөгчид энэ мэт албан ту­­­­шаал аваад чи­­мээгүй болдог. Ард нь засаг­­­ла­­­лын хям­­рал нүүр­лэж, төсвийн хулгай үргэл­жил­­дэг сө­рөг тал­тай. Тодруулбал, тө­лөө­­­­­­­лөгч­­дийг дуугүй болгох, амыг нь хам­­­­хи­хын тулд хотын дарга ал­­бан тушаал бэлэглэж, улмаар нийс­­л­­­э­­­­лийн ИТХ-ын хүчийг сулруулж, цаашлаад ард­­чил­­­­­­сан тогтолцоонд ч аюул учруулж байна. 
Төсөв хүртэл хаалттай
Иргэдийн саналыг авсны үндсэн дээр ИТХ-д “очсон” учраас төлөөлөгчид олон нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах учир­тай. Ардчиллын суурь зарчим нь олон ургальч үзэл. Тиймээс хуралдааны танхим нь ч хэлэлцүү­лэг, мэтгэлцээний талбар байх ёстой. Хэн бай­лаа ч бусдынхаа үг, үзэл бодлыг сонсож, шийд­вэр гаргахдаа нийтийн эрх ашгийг чухалч­лах шаардлагатай. Гэтэл энэ зарчим нийслэ­лийн ИТХ-д хэдийн алдагдаад, хотын даргын оруулж ирсэн санал болгоныг нь “ногоон гэрэл”-ээр ба­­талж, хуралдааны танхимд санал, шүүмжлэл ч өрнөхөө больчхов.
Төлөөлөгчид хотын даргын “дохиур”-аар ажил­ладгийн жишээ нийслэлийн ирэх оны тө­­сөв хэлэлцэн батлах үйл явцаас тод харагдлаа. Улаан­баатарт ирэх жил авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашиг­ласны төлбөрийг нэмнэ. Ялангуяа авто зам ашигласны төлбөрийг маш өндөр дүнгээр буюу тав дахин өсгөх төсвийг хотын дарга Х.Ням­баатар нийслэлийн ИТХ-аар батлуулчхаад буй. Хотын удирдлага иргэдийн халаас руу гараа илүү гүн дүрээд байхад л татвар төлөгчдийн мөн­гөний зарцуулалтад хяналт тавих ёстой ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэл үзүүлсэнгүй. Тэр битгий хэл, хаалттай хуралдаад төсөв ба­талж чадах хэмжээнд хүртлээ хотын даргыг дав­­­руулсныг бид харлаа. Ингээд ч зогссонгүй нэг төсвийг нь хоёр ч удаа батлах хэмжээний өгөө­­­мөр сэтгэл төлөөлөгчдөөс гарч байна.
Тодруулбал, эхний удаад энэ сарын 4-нд нийс­­лэлийн ИТХ хотын төсвийг хаалттай хэ­­лэлцэн баталсан. Улсын төсөв хэлэлцээ­гүй бай­­­хад нийслэлийнхийг баталсан нь шаард­лага хан­­гаагүй бололтой. Энэ сарын 25-нд тө­лөө­­лөгчид дахиад л нийслэлийн төсвийг хэ­­­лэлцэн баталжээ. Юу гээчийн будилааныг тэд хутгаад байгаа юм, бүү мэд.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь ч төс­вөө бүрэн уншиж танилцсан, эсэх нь эргэл­­­зээ­­тэй. Яадаг ч байсан, ер нь юу ч гэж бичсэн батлах нь ойлгомжтой болохоор унших шаардлага ч тэдэнд байдаггүй хэрэг үү. Нөгөөтээгүүр, төс­вийн төслийг ч олон нийтэд дорвитой та­­нил­­­цуулсангүй. Жишээ нь, дээр дурдсан хоёр төр­лийн татварыг нэмэх гэж буйг иргэд төсвийн төс­­лийн анхны хэлэлцүүлгийн үеэр л мэдсэн юм. Ин­гээд олон нийт эсэргүүцэж, шүүмжилсэн ч хо­­тын дарга Х.Нямбаатар огт тоогоогүй. Тө­лөө­лөг­­чид ч анхаараагүй. Өмнө нь иргэдээс хө­­рөнгө оруулалтын санал авдаг байсныг тэд са­­­­наж буй байх. Гэтэл эл зарчим алдагдаад удлаа.
АН-ынхан уг нь цөөдөхгүй
Хотын дарга нийслэлийн ИТХ-д хаан мэт дураараа авирлаж байхад цөөнх болсон АН-ын таван төлөөлөгчийн дуу нь ч гарахгүй юм. Өнгөрсөн дөрвөн жилд ХҮН намын гурав­хан төлөөлөгч маш идэвхтэй ажиллаж, бугш­мал олон асуудлыг илрүүлж байснаас АН-ын­хан су­ралцвал яасан юм бэ. Ногооны автобусны “хул­гай”-г ХҮН намынхан анх илчилж байв. Ойрын жишээ дурдвал, УИХ-ын 126 гишүүнээс дөн­гөж дөрөвхөн нь улсын төсвийн булхайг ил­чилж, улмаар Ерөнхийлөгч хориг тавих хүр­тэлх хэм­жээний нөлөө үзүүлж чадлаа. Ийм учраас нийс­­­лэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн таван төлөөлөгч уг нь цөөдөхгүй.
Гэвч нийслэлийн ИТХ одоо сөрөг хүчин­гүй мэт л байна. Дарга А.Баяр нь сайжруул­сан түл­­­­шийг хянан шалгах гэх сүртэй нэртэй аж­лын хэс­­гийг 15 төлөөлөгчийг оролцуулан байгуу­­­лах шийд­­вэрийг саяхан гаргасан. Үүний дагуу тэд түлш­­­ний үйлдвэрээр нэг хэсэг л “зочил­­­лоо”. Тэд өөрс­дийгөө сурталчилж, олон ний­тэд жаа­­хан ха­­раг­даад л өнгөрснөөс өөр үр дүнгүй. Уг нь тэд бо­­лох­гүй бүтэхгүй зүйлийг эсэргүүцэж, иргэдийн­­хээ эрх ашгийн төлөө хотын даргын коммунист үйлд­­лүүдийг таслан зогсоох учиртай юм сан.
М.Оч
https://www.unuudur.mn/a/273016
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ