Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Жендэрийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг үргэлжлүүлэх ажлын хэсэг хуралдлаа

   
 
           Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Жендэрийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг үргэлжлүүлэх ажлын хэсгийн хурал өнөөдөр /2024.05.13/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
 
             
                 Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, “Жендэрийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг үргэлжлүүлэх ажлын хэсгийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Э.Зоригтбаатар, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар, гишүүн С.Энхтөр, Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Оюуны инновац Төрийн бус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл, Ийгл ТВ-ийн тоймч Г.Улсболд болон Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Комиссарын албаны Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков, Канад Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн ажилтан Б.Оюунбилэг, урилгаар Шүүхийн цахимжуулалтын зөвлөх Ай ти инсайт ХХК-ийн захирал Ч.Агиймаа оролцлоо. Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ хэлэлцэж, төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл хугацаандаа хийгдэж, үр дүнтэй байгаад санал нэгдэв. Мөн хурлаар Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Комиссарын албанаас боловсруулсан “Монгол Улсад хүн бүрд шударга ёс, эрх тэгш байдлыг хангах нь” зөвлөлдөх баримт бичгийн төслийн анхны бичвэртэй танилцаж, харилцан санал солилцож, шинээр зарим асуудлуудыг тусгаж, боловсруулахаар боллоо. 
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ