Гүржийн Сонгуулийн төв хорооны дарга парламентын сонгуулийн маргаантай үр дүнг батлах үеэр түүн рүү хар будаг цацжээ. Эрх баригч Гүржийн Мөрөөдөл нам 53.93 хувийн санал авсан талаар албан ёсоор зарлах үед эсэргүүцэгчид гадаа нь цугларсан байв.
Сөрөг хүчний дэмжигчид санал хураалтын дүнг хуурамч хэмээн эсэргүүцэж байгаа бол Гүржийн Мөрөөдөл нам үүнийг няцааж байна.
Тодруулбал, бямба гарагийн хуралдааны үеэр, сөрөг хүчний Нэгдсэн Үндэсний Хөдөлгөөний гишүүн Давид Киртадзе Сонгуулийн төв комиссын дарга Гиорги Каландаришвили руу хар будаг цацжээ.
Энэхүү явдлын өмнө Давид санал хураалтын албан ёсны дүн сонгогчдын “жинхэнэ сонголтыг” илэрхийлэхгүй байна гэж мэдэгдсэн бол Гиорги хариуд нь “хүч, дарамт болон хувийн дайралт ашиглах нь санал хураалтыг хуурамч болгох нотолгоо биш” хэмээв.
Нүүр, хувцсаа будаг болгосон Гиорги нүдээ боон хуралдаанаа үргэлжлүүлжээ. Европын сонгуулийн ажиглагчид Гүржийн парламентын сонгуулийг хахууль, давхардсан санал, хүчирхийлэлтэй өрнөсөн гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: CNN