Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ж.Эрдэнэбатыг мөргөсөн Н.Лхагвадорж засаг “ноён“ болж чадахгүй байдалд ХҮРЭВ


Сэлэнгэчүүд Н.Лхагвадоржоос татгалзжээ Сэлэнгэ аймаг өнөөг хүртэл Засаг даргаа томилж чадахгүй хэрүүл тэмцлээ өрнүүлсээр байна. Учир нь МАН-аас нэр дэвшиж сонгогдсон аймгийн ИТХ-ын 21 төлөөлөгч хуучин Засаг дарга Н.Лхагвадоржийг дахин нэр дэвшүүлэхгүй хэмээж, намын бодлогоор нэр дэвшиж буй А.Дашбатыг дэмжиж саналаа өгчээ. Гэтэл Н.Лхагвадорж МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, заалнаас нэрээ дэвшүүлж АН, ХҮН-ын төлөөлөгчдийг өөртөө урвуулж 21 хүний саналаар Засаг дарга болох боломжийг атгажээ. Мэдээж Н.Лхагвадорж АН, ХҮН-ын саналыг авахдаа тэдэнтэй ямар тохироо хийснийг түүнээс өөр хүн мэдэх боломжгүй. Хэрвээ уншигчид санаж буй бол 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргыг томилох үеэр С.Мөнхчулуун намынхаа бодлогыг сөрж заалнаас нэр дэвшүүлж байсан.
Гэтэл намын бодлогоо сөрсөн С.Мөнхчулууныг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх заалнаас нэрээ дэвшүүлснийг нь хууль бус хэмээн үзэж Засаг даргад батламжлахгүй гэдгээ мэдэгдэж, намын бодлогоор нэр дэвшсэн С.Амарсайханыг батламжилж байсан түүхтэй. Тэгвэл яг энэ үйлдлийг намынхаа, төлөөлөгч болон Удирдах зөвлөлдөө хүлээн зөвшөөрөгдөөгүй Н.Лхагвадорж давтчихав. Тиймээс л тус аймгийн МАН-ын хяналтын хороо яаралтай хуралдаж намынхаа дүрмийн зүйл, заалтыг тодорхой тусгаж, Н.Лхагвадоржид хариуцлага тооцон намаасаа хөөх шийдвэр гарган, өнөөдөр тэргүүлэгчдийн хурлаараа эцэслэх гэж байна. УИХ-д нэр дэвшээд Сэлэнгэ аймгийнхаа 17 сумаас 14-т нь ялагдал хүлээсэн Н.Лхагвадоржид дахин Засаг дарга болохоор улайрч байгаа нь цаанаа маш том шалтгаан байна гэж хардмаар. Учир нь анх Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаар улстөрд хөтлүүлж орсон түүхтэй. Тодруулбал, Н.Лхагвадорж анх улстөрд орж ирэхдээ Ж.Эрдэнэбатыг дагаж, түүний бие төлөөлөгчөөр 2012-2016 оны хооронд ажилласан.
Энэ үедээ Мандал сумын Засаг дарга болох замаа засуулж, Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр болж ч байсан нэгэн. Гэтэл 2021 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил өвчний улмаас ажлаа өгөхөд дахин Ж.Эрдэнэбатын дэмжлэгийг авч Сэлэнгэ аймгийг “толгойлох” болсон. Ингээд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар өөрийг нь өөд нь татсан Ж.Эрдэнэбатыгаа мөргөж, парламентын гишүүн болохоор нэр дэвшиж арчаагүй эр гэдгээ харуулсан. Товчхондоо Н.Лхагвадорж Ж.Эрдэнэбатын “мань хүний үс” хэр нь өр рүү нь өшиглөсөн гэхэд хилсдэхгүй. Ийм л нэг арчаагүй нөхөр намын бодлогоо сөрж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, алтны бизнесээ үргэлжлүүлэн ухахын тулд Сэлэнгэ аймгийн Засаг дарга болохоор зүтгэж буй. Үүгээр ч зогсохгүй Н.Лхагвадорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү өдөр, шөнөгүй элдэв бусын хүнээр гуйлгаж байгааг намынх нь нөхөд ил цагаан ярьж явна. Ямартай ч ядруухан намтартай Н.Лхагвадоржийг батламжлахгүй, боломжгүй гэдгээ ч түүний хүмүүст хэлсэн аж. Эцэст нь намын дүрэм, намын бодлогоо нэгдүгээрт тавьдаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Н.Лхагвадорж мэтийн урвагчийг дэмжихгүй хэмээж өнөөдөр тэргүүлэгчдийн хурлаараа түүнийг намаасаа хөөж гудамжинд гаргахаар болжээ. Бид дараагийн удаа урвагч Н.Лхагвадоржийн бизнес болон ядруухан намтрыг нь хүргэх болно.
Arslan.mn
 

Эх сурвалж: erennews.mn 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ