Монгол Улсын хэмжээнд 2024 онд ЭМД-аа өөрөө хариуцан төлөх 140,570 малчин иргэн байна. 2024 оны эхний 8 сарын байдлаар дээрх иргэдийн 31.6 хувь нь ЭМД-д хамрагджээ. Харин 2024 оны эхний 8 сарын байдлаар 1156 гадаадын иргэн, харьяалалгүй хүн ЭМД-д хамрагджээ. ЭМД-ын тухай хуульд гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл ЭМД-д хамрагдах боломжтой гэж заасан байдаг. Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тооцож ЭМД төлөх бөгөөд тусламж, үйлчилгээний нийт зардлын 20 хувийг ЭМД-ын сангаас хөнгө лүүлж, 80 хувийг өөрөө хариуцан төлдөг аж.