Спорт хувцас, эдлэлийн "Nike" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Донахью аравдугаар сарын 14-нд албан тушаалаа хүлээлгэж өгөхөө зарласан. Түүнийг 1988 онд дадлагын ажилтнаар ирээд тэргүүлэх менежер болтлоо дэвшин ажилласан Эллиот Хилл орлох юм.
Донахью огцорч буй тухай мэдээ гарснаар Nike компанийн хувьцааны үнэ 10 хувиар өсөж нэгж хувьцаа 89.26 ам.долларт хүрчээ. Тус компанийн хувьцааны үнэ нь 2021 оны арваннэгдүгээр сард хамгийн өндөр буюу 177 долларын үнэлгээнд хүрч байв.
“Nike” өмнө нь борлуулалтаа бууруулж, ойрын гурван жилийн хугацаанд зардлаа 2 тэрбум доллараар бууруулах төлөвлөгөөгөө хуваалцсан юм.