Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “С”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр /2024.09.11/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь 2021-2023 он хүртэлх хугацаанд “Гадаад улсын виз гаргаж өгнө” хэмээн олон иргэдийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм. Түүнийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгуулав.