Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт 8 дугаар сарын 19-ний өдөр нэг хүн шархаджээ. Иргэн Э-г ангийн зориулалттай "Карбин"-аараа буудах үед буу нь эвдэрч, тухайн иргэн гэмтсэн гэж цагдаад мэдүүлсэн байна. Үнэхээр түүний буу эвдэрч осолдсон уу, хөндлөнгийн хэн нэгэн түүнийг шархдуулсан уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж байна.