Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МУИС-ийн багш, доктор, профессор М.Баярсайхан: Амьтны үр төлийн нэр


Монгол хэлнийхээ үгийн баялгаас сурч эзэмшиж байх нь жирийн иргэн хэн бүхэнд хамааралтай. Манайхны үг мэдэхгүйгээс бараг нийтээрээ тайлбар хэлж ойлголцдог болсон үгсийн нэгэн зүйл нь амьтны үр төлийн нэр юм. Тухайлбал, тураг гөрөөсний төрлийн амьтан бол төлийг нь бүгдийг янзага юм уу тугал, шувуу бол цөм ангаахай, дэгдээхий, бусад олонх амьтны төлийг зулзага гэсэн хэдхэн үгээр аргацааж хэлсээр байна. Иймд түгээмэл тохиолдох амьтны үр төлийн нэрээс уншигч танаа толилуулъя.
Алагдаахайн ялман, алтан гургалдайн алтан цуравдай, араат гөрөөсний /зүртэй төстэй нэг зүйл гөрөөс/ зангуудай, аргалийн хурга, арсланы хүжиг, баавгайн бамбарууш /бамбарш гэх нь ч бий/, барын бамбар, бозлогийн мөндөл, бор гөрөөсний янгуудай, бөднө шувууны дэгдүнэ, бугын илий, булганы хойв, галууны цурав /нугас, гургуул, тахианых мөн цурав гэнэ/, гахайн торой, гүрвэлийн үрвэл, доргоны ханьс /ганьс ч гэдэг/, зааны тумбага, зарааны бөөдий, зурамны цорд, зэвэг загасны хой, зэрлэг гахайн хөх, зээрийн янзага, илжигний дудран, имжний сэмжин /бас цовхрой гэнэ/, мазаалайн алманцаг, могойн хувилгана /бас зогой гэнэ/, мөрөг загасны мөгц, нохой зээхийн бөртөн, өмхий хүрний сөдий, сармагчны монио /бас монш, монди гэх нь ч бий/, тахианы цурвага /цурваас иххэн хөрвөжсөнийг нь ийн хэлнэ/, тарваганы мөндөл, тулын тулбага, туулайн бөжин, улаан далба загасны цураа, үнэгний гавар /бас шахар гэнэ/, үхэр оготны бөлбөөхий, халиуны бор, хандгайн хотол, хулганын гөлчгий, хүдрийн шовшоор /шовшоорой ч гэдэг/, хэрэмний хувдай, хярсны зөнжиг, цааны хугаш, чонын бэлтрэг, шилүүс, цогондой зэрэг амьтны зулзагыг ногуул /шилүүсний шарайх гэж бас хэлдэг/, ирвэсний гүем, янгирын үнэг /монгол бичгээр үнүгү/ гэдэг байна. Мөн үлгэр домогт гарах чөтгөрийн багыг нь бонго гэдэг ажээ.
Эдгээр нэрийг ялангуяа хүүхдийн уран зохиол, хүүхэлдэйн киноны орчуулга зэргээс аваад аливаа бичиг зохиолд аль шаардлагатай газар нь хэрэглэж заншмаар байна.
“Ардын эрх” сонин 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ