Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шүдлэн: Өвөрхангай аймгийн харьяат Ц.Дагвасүрэнгийн хурдан хул үрээ түрүүлжээ


Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны өчигдөр шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлсэн. Энэ удаагийн уралдаанд нийт 254 шүдлэн бүртгүүлснээс 100 гаруй үрээ гарааны зурхайгаас хурдалсан юм.  Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Ц.Дагвасүрэнгийн хурдан хул үрээ түрүү магнайд тодров. Аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы хурдан хар үрээ хурдалсан бол айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Т.Баярхүүгийн хурдан хээр үрээ, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын хонгор халзан үрээ, айргийн тавд Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Ц.Зулхүүгийн зээрд үрээ хурдалж уясан эзэн, унаач хүүхэд, Монгол түмнээ цэнгүүлжээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ